​Zlatan: Wayne Rooney бол миний “төгс хамтрагч”

Швед довтлогч Zlatan Ibrahimovic энэ улирал Ман Юнайтедын довтолгоонд Wayne Rooney өөрийнх нь “төгс хамтрагч” байж чадна гэдэгт итгэж байгаагаа хэлсэн байна.

ZLATAN

“Бүх агуу тоглогчид бусад агуу тоглогчидтойгоо хамтарч ажиллаж чаддаг гэж би боддог. Энэ бол асуудал биш.”

“Гэхдээ бүх зүйл дасгалжуулагч юу хүсч байгаагаас хамаарах хэдий ч түүнтэй хамтран ажиллах тал дээр би амжилтаас өөр ямар ч асуудал олж харахгүй байна. Ямар ч довтлогчын хувь Wayne Rooney бол төгс хамтрагч гэдгийг би олон жилийн өмнө ч хэлж байсан. Тэр зөвхөн өөрийнхөө төлөө ажилдаггүй, тэр довтлогчын хувьд бүхий л багийнхаа төлөө ажилладаг.”

“Би түүний ард байх залуучуудын нэг болсондоо маш их баяртай байна.”

“Топ тоглогчид ирж л байдаг, бас явж л байдаг, гэхдээ тэр энд байсаар байна. Тэр топ клубт ийм удаан тоглож, жил болгон топ түвшинд тоглож байна. Хүн бүр ийм амжилтанд хүрч чадахгүй ч тэр бол гайхалтай амжилтанд хүрсэн цөөн тоглогчдын нэг. Би түүний багийн нэг хэсэг болсондоо баяртай байна, түүнийг ялахад нь бүхий л чадлаараа туслах болно.”


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

08.03
2016
Нийтэлсэн: Bilguun

Уншсан тоо: 4308