​Tyson Fury Klitschko-г ялж хүнд жингийн дэлхийн аварга боллоо

Tyson Fury болон Wladimir Klitschko нарын дэлхийн хүнд жингийн аваргын төлөөх шилдэг тулаан Германы Дюссельдорф хотноо 12 раундын турш үргэлжилж 116-112 харьцаатайгаар Tyson Fury-ийн ялалтаар өндөрлөлөө.

KLITSCHKO

“Би дахин тулалдах болно. Би энэ тулаанд нилээд сайн бэлдсэн ч тэр жиндээ баймгүй хурдтай байсан.”

“Би түүнийг үүнийг хийж чадна гэдэгт итгэхгүй байсан ч тэр чадлаа. Би хурдаар түүнийг гүйцсэнгүй, тэр хурдтай байсан. Би зүгээр л зөв зайгаа барьж чадсангүй. Түүний хүрэлт надад төвөг учруулж байсан. Би хичээсэн боловч зүгээр л тийм зүйл болсонгүй.”

Хүнд жингийн дэлхийн шинэ аварга Fury тулааны дараагаар дэвжээн дээр эхнэртээ зориулж Aerosmith-ийн “I don’t want to miss thing” дууг дуулсан байна.



Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

11.29
2015
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 1697

Ангилал: Бусад