The Telegraph: Рой Ходжсон Словакийн эсрэг тоглолтонд гарааны 6 тоглогчоо солино

Английн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Рой Ходжсон Евро-2016 тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтонд гарааны 6 тоглогчоо сэлгээний сандал руу илгээнэ хэмээн The Telegraph мэдээллээ.

Эх сурвалжид өгүүлснээр Уэйн Руни, Харри Кейн, Деле Алли, Рахим Стерлинг, Кайл Уокер, Дэниэлу Роуз нарыг сэлгээнд суулгаж юм байна.

Харин тэдний оронд довтлогчоор Дэниэл Старридж, Жейми Варди, хагас хамгаалагчаар Жордан Хендерсон, Жек Уилшер, жигүүрийн хамгаалагчдаар Натаниэль Клайн, Райан Бертран нарыг гараанд гаргахаар төлөвлөөд байгаа гэнэ.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.20
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 2254