​Sports Illustrated-ийн шагналд Messi, Usain Bolt нар “морьтой” өрсөлдөнө

Барселона клубын од Lionel Messi-ийг Sports Illustrated сэтгүүл жил бүр зохион байгуулдаг өөрийн нэрэмжит шагнал болох “Оны шилдэг тамирчин” шагналд нэр дэвшүүлжээ. Гэвч энэхүү шагналд алдартай олон тамирчдаас гадна уралдааны морь хүртэл нэр дэвшсэн байна.

Энэхүү шагналд Америкийн Гранд Слимд түрүүлсэн анхны морь болох “Америкийн Фараон” нэр дэвшиж байгаа гэнэ. Түүнээс гадна энэхүү Messi-тэй хамт нэр дэвшиж байгаа цорын ганц хөлбөмбөгчин бол Дэлхийн аварга Carli Lloyd ажээ.

Түүнчлэн NBA-ийн аварга Steph Curry, Бэйсболын дэлхийн цувралд ялсан Kansas City Royals, Теннисны од Novak Djovkovic болон Serena Williams, UFC-ийн аварга Ronda Rousey нарын шилдэг тамирчид өрсөлдөж байгаа юм.





Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

11.13
2015
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 2566