Sky Sports: Ибрагимович Манчестер Юнайтед клубтай нэг жилийн гэрээ байгуулна

Манчестер Юнайтедын дэд ерөнхийлөгч Эд Вудворд болон Шведын шигшээ багийн довтлогчийн бие төлөөлөгчид Евро-2016 эхлэхээс өмнө хэлэлцээрийг дуусгана хэмээн Sky Sports мэдээллээ.

Эх сурвалжид өгүүлснээр Ибра шинэ багтайгаа нэг жилийн гэрээ байгуулахаар болсон байна.

Швед эрийн ПСЖ-тэй хийсэн гэрээ энэ зун дуусч байгаа бөгөөд тэрээр Улаан Чөтгөрүүдээс 7 хоногийн 290 мянган еврогийн цалин хүссэн гэнэ.

Энэхүү хэлэлцээр амжилттай болвол Жозе Моуриньогийн Манчестерт ирээд хийх анхны наймаа болох бөгөөд тэрээр Ибрагаас өөр хүн довтолгоонд авахгүй талаар эх сурвалжид мөн өгүүлжээ.

Энэ түүний төлөвлөгөөнд Маркус Рэшфорд байгаатай холбоотой ажээ.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.04
2016
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 3654