Serie A-гийн хамгийн өндөр цалинтай тоглогч хэн бэ?

Serie A-гийн 20 клуб энэ улирлын тоглогчдын цалиндаа нийт 882 сая евро зарцуулж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн улирлынхаас 33 саяар их юм.

Хамгийн цалин өндөртэй тоглогчоор Рома клубын хагас хамгаалагч Даниэле де Росси шалгарсан ба 6.5 сая еврогийн цалин авдаг ажээ. Түүний дараа Гонсало Игуаин(Наполи)-5.5 сая, Пол Погба(Ювентус), Эдин Джеко(Рома) нар 4.5 саяын цалинтайгаар тус тус бичигджээ.

Дасгалжуулагчдын хувьд Интер клубын Роберто Манчини 4 сая еврогоор тэргүүлж Ювентусын Массимилиано Аллегри 3.5 сая, Рома клубын Руди Гарсия 2.8 саяын цалинтайгаар 2, 3 дугаар байрыг тус тус эзэлжээ.

Дашрамд сонирхуулахад Интерийн ажлаас халагдсан дасгалжуулагч Вальтер Маццари 3.5 сая еврог гэрээнийхээ хугацааг дуустал авах юм байна.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

09.06
2015
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 2961