​Ronaldo: Надад уулздаг хэдхэн л бүсгүй байгаа

Реал Мадридын супер од Cristiano Ronaldo урт хугацааны турш үерхэж байсан найз бүсгүй Irina Shayk-ээс салсны дараагаар одоо болтол найз бүсгүйгүй байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Гэвч өнгөрсөн хугацаанд Ronaldo хэд хэдэн бүсгүйтэй нэр холбогдоод байсан. Гэхдээ одоогоор тэдний аль нь ч түүний дараагийн найз бүсгүй болоогүй байгаа талаар ITV-д өгсөн ярилцлагандаа дурьдсан байна.

RONALDO

“Надад уулздаг цөөн хэдхэн бүсгүй байгаа. Би тэднээс дараагийн найз бүсгүйгээ сонгоно. Тэдний зарим нь мэдэж байгаа (өрсөлдөж байгаа гэдгээ).”

“Үнэнийг хэлэхэд, энэ бол амаргүй зүйл. Эмэгтэйчүүдийн 50 хувь нь зүгээр л ододын сонирхолоор надад ойртдог, энэ бол энгийн л зүйл, зөвхөн би биш, алдартай бүх хүмүүс л ийм асуудалтай байдаг.”

“Гэхдээ би өөрийгөө өөртөө итгэлтэй залуу гэж боддог. Би өндөр, миний бүх шүд байгаа, бас сайхан биетэй.”


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

11.13
2015
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 3530

Ангилал: Таны амралтанд