​Ronaldo: Би “хаан шиг амьдрах” төлөвлөгөөтэй байгаа

Одоогоор шигшээгийн цугларалтандаа ирээд завгүй байгаа Cristiano Ronaldo Португалийн сэтгүүл Caras-д өгсөн ярилцлагандаа “зодог тайлах” тухайгаа ярьсан байна.

Тус сэтгүүлд бичсэнээр Ronaldo хэлэхдээ: “Би 4 эсвэл 5 жилийн дараа карьераа дуусгах болно, дараа нь гэр бүлийнхэн болон найзуудтайгаа хаан шиг амьдрах төлөвлөгөөтэй байгаа” гэжээ.

Реал Мадридын супер од саяхан 19 сая еврогоор Gulfstream G200 загварын тансаг зэрэглэлийн хувийн онгоц худалдан авсан. Энэхүү онгоц нь 8-10 хүний багтаамжтай бөгөөд бие засах өрөө, хувцас солих өрөө, интернэт орчин, утас, бүрэн тоноглогдсон гал тогоо, болон бусад зүйлсээр тоноглогдсон байна.

Marca.com-д бичсэнээр тус онгоц анхны нислэгээ Ronaldo-г Лондонд өөрийн киноны нээлтэд очих үеэр хийсэн байна.




Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

11.13
2015
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 2943