Rodgers : "Хэрвээ Jonjo Shelvey хөөгдсөн бол Jonny Evans ч хөөгдөх ёстой."

Rodgered: Liverpool boss believes both players should have been sent off 

Ливерпүүлийн дасгалжуулагч Brendan Rodgers өчигдрийн тоглолтонд шүүгчийн олон буруу шийдвэрийн улмаас хожигдсон гэдгийг мэдэгдлээ.

Brendan Rodgers : " Би тоглолтын үр дүнд жаахан сэтгэл дундуур байна. Хамгийн сайн тоглолт гаргасан нь хожигдчихлоо гэж би бодож байна. Хэдий бид 10 уулаа үлдсэн ч тоглолтын турш илүү давамгайлсан тоглолт гаргасан. Бид бүх зүйлээ хяналтандаа байлгаж чадсан. Манай тоглогчид , тэдний тоглолтын түвшин үнэхээр гайхалтай байсан. Харин бидний хяналтандаа байлгаж чадаагүй цорын ганц зүйл бол шүүгчийн шийдвэр. Шүүгч л биднийг буруутуулсан. Хэрвээ Jonjo Shelvey хөөгдөж  байгаа бол Jonny Evans ч хөөгдөх ёстой. Шүүгч олон буруу шийдвэр гаргасан." гэжээ.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

09.24
2012
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 1521