​Mourinho: Bailly улирлын өмнө МЮ-ын бусад тоглогчдоос илүү их минутыг талбайд өнгрөөх шаардлагатай байна

Португали мэргэжилтэн Юнайтед клубт ирээд хийсэн анхны наймаа нь Вильярреал клубын 22 настай хамгаалагч Eric Bailly байсан билээ. Тэгвэл Mourinho Зааны ясан эргийн залуу хамгаалагчийг Юнайтедын улирлын өмнөх тоглолтуудад бусад тоглогчдоос илүү их хугацааг талбай дээр өнгрүүлэх шаардлагатай байгааг хэлсэн байна.

MOURINHO

“Тэр анх удаагаа Юнайтедынх шиг “хүнд” өмсгөл өмсч байна. Тэр Англиар ярьж чадахгүй, тэр ердөө Франц эсвэл Испаниар ярьдаг тоглогчидтой харьцдаг, тийм учраас би түүнийг алхам алхамаар багийнхантайгаа илүү ойр харилцаатай болгох зорилгоор талбай дээр 45 минутаас илүү тоглох боломжийг түүнд өгөх болно.”

“Тэр бол миний 65 эсвэл 70 минут талбай дээр тоглуулахыг хүсч байгаа тоглогчдын нэг, яагаад гэвэл тэр бусдаас илүү тоглох шаардлагатай, бусадтай илүү харилцаж эхлэх шаардлагатай байна.”

“Би түүнээс өмнө хамтран ажиллаж байсан бусад залуу төвийн хамгаалагчидтай ажиллаж байсан шигээ түүнийг илүү сайн болгохын тулд чадах бүх зүйлээрээ туслах болно, яг л Raphael Varane-тэй ажиллаж байсан шиг.”


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

07.17
2016
Нийтэлсэн: Bilguun

Уншсан тоо: 10698