​Mayweather Rousey-д зөвлөгөө өглөө

Holly Holm-д ялагдсан Ronda Rousey-д зодог тайлаад удаагүй байгаа шилдэг боксчин Floyd Mayweather өөрийн зөвлөгөөг өгсөн байна.

Хэдийгээр тэд өмнө нь сонин хэвлэлүүдээр бие биенээ үгүйсгэсэн, доромжилсон үгс шидэлцэж байсан ч Mayweather дараах зүйлийг ярьсан байна.

MAYWEATHER

“Би Ronda Rousey-ийг толгойгоо өндөр өргөж, ялагдалдаа зориг мохохгүй байгаасай гэж хүсч байна.”

“Хэрэв чамд боксын тусламж хэрэгтэй бол би чамд туслахад бэлэн байна. Бокс бол ердөө л цаг хугацаа болон зай юм шүү дээ. Түүний хэвтээ байрлалын тулаан бол гайхалтай. Тэр алзахгүй ээ.”

“Хуучин тулаанч байсны хувьд хэлэхэд, тэр өөрийн багийг шинээр бүрдүүлж бас дараагийн тулаандаа анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж бодож байна. Миний бодлоор тэд түүнийг маш их хөөрөгдсөн. Тэд Ronda Rousey-ийг дахин босгох ёстой, түүний өөртөө итгэх итгэлийг дахин бий болгох ёстой, магадгүй Ronda одоо ч өөртөө итгэлтэй байгаа байх гэж бодож байна.”

“Holly-той дахин тулалд, аваргын бүсээ хамгаал. Би ийм л зүйл хийх байсан. Гэхдээ яаралгүйгээр хийх хэрэгтэй”


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

11.19
2015
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 4254

Ангилал: Бусад