​Mayweather: “Би 19 жилийг зарцуулсан ч үүрд дурсагдах болно”

Мэргэжлийн боксын спортод 49 тулаан хийж ганц ялагдал хүлээгээгүй Floyd Mayweather өөрийн карьерийнхаа туршид авсан 22 бүснийхээ хажууд авхуулсан зургаа өөрийн фэйсбүүкт нийтэлж “би үүний төлөө 19 жилийг зарцуулсан, гэхдээ тэд үүний талаар үүрд дурсах болно” гэсэн тайлбар оруулсан байна.

49 тулааныхаа 26-д нь накаутаар ялж байсан 38 настай супер од өнгөрсөн сард ширэн бээлийгээ ханандаа өлгөж зодог тайлж байгаагаа зарласан. Тэрээр одоо LA Clippers болон Golden State Warriors-ийн тоглолтыг үзсэн шигээ гавъяаныхаа амралтыг эдэлж явна.


Мөн түүнтэй 2013 онд тулалдаад ялагдаж байсан Saul Alvarez дахин тулалдах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байна.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

10.22
2015
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 1237

Ангилал: Бусад