​Hestad Европын лигийн түүхэн дэх хамгийн хөгшин гоолдогч (Celtic 1-2 Molde)

Молде клубыг Европын лигийн дараагийн шатанд шалгарахад тусалж хожлын гоолыг оруулсан Daniel Hestad Европын лигийн түүхэн дэх хамгийн хөгшин гоолдогч боллоо.

Тэрээр 40 нас 99 хоногтой бөгөөд түүнээс өмнө энэхүү амжилтыг Pavel Horvath эзэмшиж байсан юм.

HESTAD

“Энэ бол миний хувьд маш их учир утгатай, энэ рекордын эзэн болсондоо маш их баяртай байна”

“Би Молдегийн хүн. Би тэнд бүхий л амьдралынхаа турш тоглосон, би энэ жижиг клуб болон хотод маш их хайртай. Бидний хувьд ингэж Европыг шоконд оруулсан нь гайхалтай зүйл, бас би өөрийн карьертаа ийм амжилтын эзэн болсондоо баяртай байна.”

“Бид өөрсдийн сул тал болон хүч чадлыг мэднэ. Мэдээж, 40 хүртлээ тоглож байсан Ryan Giggs-тэй харьцуулахад энэ бол нэр төрийн хэрэг.”

Европын лигийн түүхэн дэх хамгийн хөгшин гоолдогчид:

Daniel Hestad (40 years and 99 days) – Celtic 1-2 Molde, 05/11/2015
Pavel Horváth (37 years and 214 days) – Académica Coimbra 1-1 Viktoria Plzeň, 22/11/2012
Mario Haas (37 years and 13 days) –– AEK Athens 1-2 Sturm Graz, 29/09/2011
Sergei Semak (36 years and 353 days) – Zenit 2-0 Liverpool, 14/02/2013
Massimo Ambrosini (36 years and 127 days) – Dnipro Dnipropetrovsk 1-2 Fiorentina, 03/10/2013


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

11.06
2015
Нийтэлсэн: Bilguun

Уншсан тоо: 2396