​Fury: Би шинэ Ali байх болно

Дэлхийн хүнд жингийн шинэ аварга Tyson Fury домогт боксчин Muhammad Ali-ийн замналаар явна гэдгээ мэдэгдсэн байна.

FURY

“Энэ үдэш шинэ эрин эхэлж байна, би өөрийгөө Muhammad Ali-аас хойшхи хамгийн онцгой аварга болно гэдгээ хэлж байсан, би тийм байх болно.”

“Түүнийг энд авч ирэх хэцүү байсан. Тэр надаас 5 жилийн турш зугатсан. Хүмүүс надаас миний талаар мэдэхийг хүсч байгаа бүх зүйлээ асууж болно. Тэр намайг хэд хэдэн удаа сайн цохисон ч нэг нь ч намайг ганхуулаагүй.”

Тэрээр өмнө нь накаутаар ялна гэж хэлж байсан ч чадаагүй бөгөөд 3 шүүгчдийн үнэлгээгээр (115-112, 115-112, 116-111) ялж дэлхийн аварга болсон юм.

“Би шүүгчдэд үүргээ гүйцэтгэх боломж олгосон юм. Би накаутаар ялна гэж бодож байтал тэд надад хайрыг мэдрүүлсэн. Тэр агуу аварга байсан, гэхдээ аливаа зүйлд хугацаа гэж бий. Өнөөдөр миний хувь заяа биеллээ оллоо.”


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

11.29
2015
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 1460

Ангилал: Бусад