Dani Alves : Барса Какатай Реалаас өөр харьцах байсан.

Ricardo Kaka - Real Madrid

Реал Мадрид клубын тоглогчидоо хандаж буй байдал нь Барселона багийн хамгаалан тоглогч Dani Alves-т  таалагдахгүй байгаа бололтой. Какатай харилцаж буй Реал Мадридын байдлыг тэрээр шүүмжиллээ. Дэлхийн шилдэг тоглогч асан КАКА Реал Мадридад орсноос хойш амжилт  нь уруудаж эхэлсэн билээ.

Dani Alves : " Хэрвээ би Какагын оронд байсан бол аль эрт Реал Мадридыг орхичих байсан. Яагаад гэвэл би амьдралдаа хөлбөмбөг тоглох дуртай. Хэрвээ чи миний хайртай зүйлийг надаас авчихвал би амьдралын утга учраа алдана шүү дээ. Би үнэхээр сэтгэл дундуур байна. Яагаад гэвэл би Какаг шүтэн биширдэг. Кака бол Дэлхийн цөөхөн хэдэн шилдэг тоглогчдын нэг.  Харин Реал Мадридын эзэд түүнийг хүндлэхгүй байна. Хэрвээ Кака Барсад байсан бол ийм нөхцөл байдал хэзээ ч гарахгүй байх байсан. " гэжээ.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

09.18
2012
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 1303