​CR7 Бразилийн загвар өмсөгчтэй “маш нууц” төсөл дээр ажиллаж байна

Cristiano Ronaldo Бразилийн супер модель Alessandro Ambrosio-той сельфи хийж, өөрсдийн бичлэгийг твиттерт нийтэлжээ.

Реал Мадридын супер од болон Викториа Секретийн модель нар нэгэн “нууц төсөл” дээр хамтран ажиллаж байгаа бөгөөд зураг авалтын дараагаар фэнүүддээ гэнэтийн бэлэг барих гэж байгаагаа мэдэгдсэн нь энэ ажээ.


Португал довтлогч хуучин найз бүсгүй Оросын супер модель Irina Shayk-аас энэ жилийн эхэнд салсан ч Ambrosio-той харилцах түүний харилцааг ердөө л мэргэжлийн харилцаа гэж хэлж болно. Учир нь 34 настай Бразил бүсгүй гэр бүлтэй бөгөөд 2 хүүхэдтэй юм.

Твиттерт нийтэлсэн бичлэгт RONALDO:

“Сайн уу? залуусаа, бид зураг авалтаа дуусгалаа, энэ бол Alessandra-тай авхуулсан гайхалтай бичлэг, тэр бол гайхалтай бүсгүй, тэр гайхалтай ажил хийдэг.”

“Бид юу хийсэн тухайгаа хэлэхгүй, яагаад гэвэл энэ бол нууц, та бүхэнд таалагдана гэж найдаж байна.”


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

10.17
2015
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 2591