“Copa America” Перугийн шигшээ эхний хожлоо авлаа

АНУ-д зохион байгуулагдаж байгаа Copa America тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна.

B хэсэгт өрсөлдөж буй Перугийн шигшээ баг эхний тоглолтоо Гаитигийн эсрэг хийж 1:0-ийн харьцаатай ялалт байгуулжээ.

Тоглолтын 1-р үед Гаитичууд хаалгаа хуурай манаж чадсан ч 2-р үеийн 61 дэх минутанд Хосе Паоло Герреро гоолдож Перугийн шигшээ багт анхны ялалтыг нь авчирчээ.

B хэсэгт тус 2 багаас гадна Бразил, Эквадорын шигшээ багууд мөн өрсөлдөж байгаа бөгөөд 6 сарын 5-ны өдөр хоорондоо тоглох юм байна.

Дараагийн тойрогт Перугийн шигшээ Эквадортой, Гаити Бразилтай 6 сарын 9-нд тус тус тоглох юм байна.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.05
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 1895