“Copa America” Бразилийн шигшээ шүүгчдийн тусламжтайгаар тэнцээ авлаа

АНУ явагдаж байгаа Copa America тэмцээний B хэсгийн 2 дахь тоглолт Роуз Боул цэнгэлдэхэд Бразил-Эквадорын шигшээ багуудын хооронд явагдаж 0:0-ийн харьцаатай хуурай тэнцээгээр өндөрлөжээ.

Неймарын эзгүйд Бразилчуудын гол найдвар гэгдээд байгаа Халк талбайл гаралгүй сэлгээний сандлаас тоглолтыг дуусгасан байна.

Тоглолтын гол үйл явдал 66 дахь минутанд болж өнгөрчээ. Милер Боланьос жигүүрээс эсрэг багийнхаа торгуулийн талбай руу дамжуулалт хаясан бөгөөд бөмбөг шууд Бразилийн шигшээгийн хаалгач Алиссоныг чиглэн ирсэн ч тэрээр тогтоож чадалгүй хаалгандаа алджээ.

Гэхдээ шүүгчид бөмбөгийг хаалганы гадуур гарсан хэмээн үзэж алдаа гаргасан бөгөөд гоолыг тооцсонгүй.

Тус 2 баг дараагийн тоглолтуудаа 6 сарын 9-нд хийх юм байна.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.05
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 3768