“Copa America” Бразилийн шигшээ тэмцээнээ дуусгалаа

АНУ-д зохион байгуулагдаж байгаа Copa America буюу Америкийн Цомын тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөх шатандаа орж байна.

Тэмцээний B хэсэгт өрсөлдөж буй дэлхийн 5 удаагийн аварга Бразилийн шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Перугийн багийн эсрэг хийж 0:1-ийн харьцаатай ялагдлаа.

Тоглолтын цорын ганц гоолыг Энди Пологийн дамжуулалтаар Рауль Руидас оруулсан бөгөөд гар хүрснийг шүүгч анзааралгүй гоолыг тооцсон байна.

Тус тоглолтонд хожигдсоноор Бразилийн шигшээ баг 4 оноотойгоо үлдэж тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон байна.

B хэсгээс Перу 7 оноотойгоор, Эквадор 5 оноотойгоор плей-оффт шалгарсан байна.

Бразилийн шигшээ ийнхүү 1983 оноос хойш анх удаа Copa America тэмцээний хэсгийн шатнаас хасагдаж гутамшигтайгаар нутаг буцахаар болсон байна.



Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.13
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 3032