​Conte: Би Hazard болон Челсигийн оддыг CR7&Messi шиг агуу тоглогчид болгоно

Челси клубын шинэ менежер Antonio Conte клубынхаа Eden Hazard тэргүүтэй оддыг Cristiano Ronaldo болон Lionel Messi нарын түвшинд хүргэж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэллээ.

CONTE

“Манай тоглогчид хичээж чадвал илүү өндөр түвшинд хүрэх боломж байсаар байна. Яагаад гэвэл бидэнд маш их авъяастай гайхалтай тоглогчид байгаа, гэвч яг энэ цаг үед дэлхий нийт тэднийг Messi, Suarez, Neymar, Ronaldo болон Pogba нарын түвшний тоглогчид гэж бодохгүй байна.”

“Гэвч манай бүрэлдэхүүнд ажиллаж чадвал маш их сайжирч, тэдний түвшинд хүрэх толгогчид байгаа. Би үүнд итгэлтэй байна.”

“Хамгийн чухал нь тоглогчид маань “одоо би топ тоглогч, гэхдээ би шилдгийн шилдэг, хамгийн шилдэг нь болохыг хүсч байна” гэдгээ харуулахын тулд ажиллах хэрэгтэй гэдгээ ойлгох ёстой.”

“Сэтгэл зүй бол хамгийн чухал. Зүрх сэтгэл ч бас чухал. Тэсвэр тэвчээр болон өсч хөгжих хүсэл тэмүүлэл хамгийн чухал юм. Мэдээж ийм нөхцөлд л менежер тэднийг шилдэг тоглогч болгож бас илүү өндөр түвшинд хүргэхийг илүү их хичээх болно.”


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

07.17
2016
Нийтэлсэн: Bilguun

Уншсан тоо: 7627