Эргэлзээгээ тайлахыг хүсвэл эндээс.............

WWW.BALL.MN спортын сайтын хамт олон өөрсдийн Фэйсбүүк хуудсандаа NBA - гийн үе үеийн шилдэг драфтуудаас хамгийн шилдгийг нь нэрлүүлэх санал асуулга явуулж, уншигчид маань ч өөрсдийн үзэл бодлоо маш өргөнөөр илэрхийлж байгаа билээ. Харин бид та бүхний сонголтонд жаахан ч гэсэн тус нэмэр болохуйц мэдээллийг бэлтгэн хүргэлээ.

NBA - гийн драфтаас үеийн олон агуу тоглогчид төрөн гарсан байдаг билээ. Харин хэдэн оны Драфт нь хамгийн хүчирхэг, хамгийн олон шилдэг тоглогчдыг төрүүлсэн  вэ гэдэгт эргэлзэж байгаа бол дараах мэдээлэлтэй танилцана уу.. Бид та бүхэнд 1994 , 1996 , 2003 оны драфтаар NBA - д орж байсан шилдэг тоглогчдыг танилцуулж байна.

3. 2003 draft class

 Lebron james  Dwayne wade , Carmelo anthony , Chris bosh ,David west, Chris kaman, Kirk hinrich, David west, Mo williams, Kendrick perkins, Tj ford, Boris diaw, Leandro barbosa,  Josh Howard.

Энэ үеийн шилдэг драфтаас :

Dwayne wade 2006 онд NBA - гийн аварга, Kendrick perkins 2008 онд Бостонд байхдаа NBA-гийн аварга, 2012 онд  Lebron james , Dwayne wade , Chris bosh нар NBA - гийн аварга тус тус болоод байна.


2. 1996 draft class

 
 

Энэ үеийн шилдэг драфтаас :

(Драфтын #13) Коби Брайнт нь 2000-2002, 2009-2010 онуудад тус тус нийт 5 удаа NBA - гийн аварга болсон бол 2006 онд Антони Вокер Миамигийн аварга, Рэй Аллен 2008 онд Бостоны хамтаар , Пежа Стояакович 2011 онд Далласын хамтаар , Бен Воллес 2004 онд Детройтын хамтаар тус тус болж аварга болжээ. Харин тухайн жилийн драфтын #1 Аллен Айверсон 2001 онд  NBA финалд Сиксерсийн хамтаар үлдсэн ч Лэйкэрст аварга цолыг алдаж байсан юм. Мөн Айворсонтой ижил аврга аваагүй хэдий ч агуу тоглогчид болсон Стив Нэш, Марбури нар мөн энэ драфтынх юм.

1. 1984 draft class

 
 

Энэ үеийн шилдэг драфтаас :

Та бүхний харж буй энэ драфтаас алдрын танхимын 4 гишүүн байгаа бол NBA - гийн бүх цаг үеийн хамгийн олон  Блок шот, оновчтой дамжуулалт, бөмбөг таслалтын эздүүд, хамгийн олон олимпын алтан медалын эздүүд, хамгийн олон удаагийн үнэ цэнэтэй тоглогчид  энэ драфтаас төрсөн юм. Майкл Жордан драфтын #3 сонголт, Чарлэс Баркли #5 сонголт, Жон Стоктон #16 сонголтоор тус тус сонгогдож байжээ.

Мэдээж үзүүлсэн амжилтаар 1984 оных тэргүүлж байгаа ч 1996 , 2003 оны драфтын тоглогчдын ихэнх нь одоо ч тоглож байгаа юм. Тэгэхээр эдгээр драфтын тоглогчид ямар амжилтанд хүрээд зогсох нь тодорхойгүй билээ. Гэсэн хэдий ч таны бодлоор хамгийн шилдэг драфт нь хэдэн оных вэ!!!  СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭНЭ ҮҮ...


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

09.13
2012
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 3152