​Эль-Класикогийн амжилтуудыг тооны хэлээр

Реал Мадрид болон Барселона клубуудын тоглолтоос өмнө Goal.com-ийн зүгээс эдгээр багийн өмнөх 262 Эль Класикогийн шилдэг статистикийг тоогоор илэрхийлсэн байна.


Реал Мадридын супер од Cristiano Ronaldo 23 удаа сонгодог тоглолтонд оролцож байсан бөгөөд 6 хожиж 6 тэнцэж 11 хожигдсон байдаг бөгөөд одоогоор 15 гоол оруулаад байгаа юм. Харин Барселона клубын Lionel Messi 30 тоглолтонд оролцож 21 гоол оруулаад байгаа.


Сонгодог тоглолтын түүхэн дэх хамгийн хурдан хугацаанд орсон гоол нь 2011 оны 12 дугаар сард Барселона клуб Сантияго Бернэбауд зочилоод ердөө 22 минут болж байхад оруулсан Karim Benzema-ийн гоол юм. Гэвч тус тоглолтонд 3-1 харьцаагаар зочин баг хожсон.


Эль-Класикогийн түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан тоглогч нь Messi бөгөөд 21 гоол оруулаад байгаа бол Alfredo Di Stefano 18 гоол бүртгүүлж, Cristiano Ronaldo 15 гоол оруулаад байгаа.


Messi 30 тоглолтонд 13 ассист гүйцэтгэсэн амжилтаар мөн л Эль-Класикогийн ассистын хүснэгтийг тэргүүлж байна.


Messi Эль-Класикогийн түүхэнд хамгийн олон удаа буюу 4 удаа пеналтаас гоолдсон амжилтыг Cristiano Ronaldo-ийн хамтаар эзэмшиж байна.


Эль-Класикод хамгийн олон удаа мөргөж гоолдсон тоглогч нь Sergio Ramos бөгөөд Patrick Kluivert болон Carles Puyol нар 2 гоол мөргөж оруулсан байдаг.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

11.20
2015
Нийтэлсэн: Bilguun

Уншсан тоо: 3754