Эден Азар: Өөрийгөө Ибра-тай харьцуулж зүрхлэхгүй

Евро-2016 тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтоо Бельги-Шведийн багууд хоорондоо хийхтэй холбогдуулан Бельгийн шигшээ багийн хагас хамгаалагч Эден Азар өөрийн сэтгэгдлээ ярьсан байна.

Азар сурвалжлагчдаас өөрийг нь Ибрагимовичтой харьцуулахгүй байхыг хүсчээ.

Тэрээр “Ибра бол манай багийнхны хүндэтгэлийг хүлээсэн хүн.

Би түүнтэй клубын түвшинд учраа таарч байсан. Златантай өөрийгөө харьцуулахад зүрх хүрэхгүй нь.

Миний үүрэг бол эсрэг багийн тоглогчдыг хуурч гоолын боломж үүсгэх.

Златангийн ямар авмаар байна гэж үү?

Тэр надаас дриблинг суралцвал илүү дээр байх.

Шведийн шигшээ бол зөвхөн Златан биш, бид тэдний тоглогч бүрийг судалж байгаа” хэмээн L’Equipe-д өгсөн ярилцлагандаа дурьджээ.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.21
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 2587