"Ширүүн уур амьсгалтай тоглолтын дараа хэн, хэн юу ярив." Атлетико 2-3 Барса

Копа Дэл Рейгийн шөвгийн наймын эхний тоглолтондоо "Камп Ноу" цэнгэлдэхэд 1-0 ээр хожигдол хүлээгээд байсан Атлетико Мадрид өөрсдийн "Висенте Калдерон" цэнгэлдэхдээ хариу тоглолтыг хийсэн ч 3-2 оор хожигдлоо. Ингэснээр Барса нийлбэр дүнд 4-2 оор хагас шигшээд шалгарч байна.

Тоглолтын үеэр Торрес, Неймарын хооронд зөрчил үүссэн төдийгүй Атлетикогийн хагас хамгаалагч Туран шипигээ тайлж, хажуугийн шүүгч рүү чулуудсан байна.

Барсагийн дасгалжуулагч Энрике : " Талбай маш муу байна. Бөмбөг яг л туулай шиг дэгдэж байлаа. Эхний минутанд алдсан сонин гоолын дараа бид сайн тоглолт харууллаа. Манай багийн бүх зүйл надад таалагдаж байна."

Тоглолтын эхний хагасын завсарлагааны үеэр туннелээр орохдоо эвгүй үйлдэл гаргасынхаа төлөө улаан хуудас авсан Атлетикогийн ахлагч Габи : " Шүүгч намайг хүндэтгэлгүй хандсан гэж хэлээд улаан хуудас өгсөн. Би багийнхаа өмнөөс харамсаж байна. Бид бүгд л алдаа гаргадаг шүү дээ. Шударга байж алдаагаа хүлээн зөвшөөрч, анхаарлын төвд орохгүй байхыг хичээх хэрэгтэй. Гэхдээ шүүгч арай хатуу хандлаа. Бид тоглолтыг эргүүлэхийн тулд чадах бүхнээ хийсэн."

Мөн тэрээр Барсагийн Неймарын гаргасан авирын талаар : " Тэр их сонин тоглолтын арга барилтай юм, ялангуяа хожиж байгаа үедээ шүү дээ. Сонин, сонин авир гаргах юм. Хэн ч хожигдох дургүй, Түүний авир мэдээж хэний ч уурыг хүргэнэ."

Атлетикогийн дасгалжууулагч Симеоне : " Би тоглогчдоороо маш их бахархаж байна. Эхний хагас онцгой болсон. Гэхдээ их эрч хүч шаардсан тоглолт боллоо. Яагаад гэвэл талбай маш муу байлаа. Барса сайн тоглолоо. Тэд 12 сараас хойш их сайн формтой байгаа шүү дээ."


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

01.29
2015
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 9648