Шакири шилдэг тоглогчоор шалгарсан ч Польшийн шигшээ тэмцээнээ үргэлжлүүлэхээр боллоо

Евро-2016 тэмцээний 1/8 шигшээгийн анхны тоглолт Швейцарь-Польшийн багуудын хооронд явагдаж Польшийн баг дараагийн шатанд шалгарлаа.

Сент-Этьен хотын «Жеффруа-Гишар» цэнгэлдэхэд болсон тус тоглолтын үндсэн цагт 2 баг Блащиковский, Шакири нарын гоолоор тэнцсэн бөгөөд тоглолтын хувь заяа тоглолтын дараах 11 метрийн торгуулийн цохилтоор шийдэгджээ.

Пенальтаар 5:4-ийн харьцаатай Польшийн шигшээ ялсан бөгөөд Швейцарийн багаас Гранит Джака алдаж цохисон нь ийнхүү тэднийг нутаг буцаалаа.

Тус тоглолтын шилдэг тоглогчоор 82 дахь минутанд Евро-2016-ийн хамгийн гоёмсог гоолыг оруулсан Шердан Шакири тодорчээ.

Харин ялалт байгуулсан Польшийн шигшээ 1/4 шигшээд Португалийн багтай тоглохоор болсон байна.



Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.26
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 1694