Шави Алонсо БЛИЦ АСУУЛТ буланд орсон нь......

 Реал Мадрид багийн найруулан тоглогч Шави Алонсогийн нэгэн сонирхолтой ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэж байна.

Таны спортын баатар хэн бэ?

Зинедин Зидан. Хөлбөмбөгөөр түүний хийсэн зүйл бол бидний ихэнхийнх нь мөрөөдөл.

Хэрвээ спортын хүн болоогүй байсан бол юу болох байсан бэ?

Миний аав хөлбөмбөгчин байсан. Аав маань биднийг хэзээ ч хүчлэж байгаагүй. Гэхдээ түүний нөлөөлөл байсан. Хэрвээ спортын хүн болоогүй байсан бол юу хийж байх байсан бол гэж би хэзээ ч бодож байгаагүй.

 
Talent: Xabi Alonso (right) says he never considered a career other than football

Бусад ямар спортын тамирчид шиг болохыг хүсдэг вэ?

Би Paul Scholes, Roy Keane, Pavel Nedved мөн Zidane зэрэг залуусыг биширч, хүндэлдэг. Гэхдээ би өөрийн карьераа юугаар ч солихгүй байх.

Таны карьерийн хамгийн гайхалтай мөч?

Дэлхийн аварга болсон мөч.. Дэлхийн аваргын цом гэдэг бол карьер эхлүүлж буй бүх залуусын мөрөөдөл байдаг шүү дээ.

Харин таны карьерийн хамгийн сэтгэл гонсойлгом мөч?

2007 оны Аваргуудын лигийн шигшээд Ливерпүүлийн хамтаар ялагдсан мөч. Ливерпүүл бол ЕВРОПЫН ЦОМД бахархмаар түүхтэй. Харин тэр өдөр миний амьдралын нэгэн хар бараан үдэш байсан.

Хэрвээ таны байшин шатаж байвал ямар эд зүйлээ хадгалж, үлдэхийг хүсэх вэ?

Дэлхийн аваргын алтан медаль

Дуртай караоке дуу?

Караоке бол Испанид Англид байдаг шиг түгээмэл зүйл биш. Гэхдээ миний хувьд You'll Never Walk Alone /Ливерпүүлийн сүлд дуу/ маш их утга учиртай. Энэ дууг сонсоход л аливаа зүйлийг гүнээс нь мэдрэхэд нөлөөлдөг.

Өөрийхөө iPod дээрээ хамгийн их сонсдог дуу?

Red Hot Chili Peppers - н дуулсан Otherside and Californication. Би Ливерпүүлийн төлөө тоглож байхдаа задгай талбайн тоглолт үзэх дуртай байсан. Үнэхээр итгэмээргүй шүү.

Хамгийн сүүлд үзсэн кино?

Каблын сувгаар The Shawshank Redemption - г маш олон удаа үзсэн. Энэ бол миний дуртай кино. Итгэл найдварын талаарх гайхалтай үг хэллэг энэ кинонд гардаг.

Хамгийн сүүлд уншсан ном?

Би rock 'n' roll - н талаарх ном унших дуртай.

Тоглолтын өмнө идэх дуртай хоол?

Тахианы мах, будаа маш энгийн хоол. Гэхдээ би үүнд дуртай.

 
Favourite dish? The Real madrid midfielder likes to cook turbot

Та хоол хийж чадах уу? Хамгийн сайн хийдэг хоол ?

Би шинэхэн загас худалдан авах дуртай. Миний дуртай хүнсний нэг бол цагаан хайрст загас.. Тэгэхээр би цагаан хайрст загасыг хүнсний ногоотой хуурч идэх дуртай даа.

Та хаана амрах дуртай вэ?

Los Angeles.

Таны худалдан авч байсан хамгийн үнэтэй зүйл?

Би цаг болон машин худалдан авах дуртай. Би Audi хөлөглөдөг. Гэхдээ би үргэлж Жэймс Бондын унадаг Aston Martin-тай болохыг хүсдэг.

Бидэнд нэг нууцаа хэлнэ үү..

Би хүүхэд байхдаа их дүрсгүй хүү байсан. Би эмээгийндээ байхдаа найзуудынхаа хамтаар хамгийн их дүрсгүйтдэг байсан. Яагаад гэвэл манай эмээ биднийг загнадаггүй байсан юм. Бид манай эмээгийн ойролцоох гүүрэн дээрээс доогуур өнгөрч буй хүмүүс рүү элдэв зүйлс шиддэг байлаа.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

10.01
2012
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 4542