Чэлси хагас шигшээд : "Хэн, хэн юу ярив! "Чэлси 2 – 0 ПСЖ

Чэлси "стэмфорд бридж"-дээ ПСЖ-ий эсрэг эргэн ирэлт хийж, 2-0 ээр хожсоноор аваргуудын лигийн хагас шигшээд шалгарлаа.

Jose Mourinho : " Хамгаалахаар тоглосон баг нь шийтгэлээ амсаж, зүрх сэтгэлээсээ тоглосон баг нь хагас шигшээд шалгарлаа."

John Terry : "Demba Ba гарч ирж, гайхалтай гоол орууллаа. Өнөөдрийн тоглолтын үзэгдэл бүр төлөвлөгөө байсан. Mourinho зөв төлөвлөгөө гаргалаа."

Demba Ba : " Их хурдан гоол болсон. Бид бүхний хувьд маш том баяр баясал боллоо. Надад энэ улирал боломж гараагүй. Харин энэ удаа олдсон боломжоо ашиглаж чадлаа."

Schurrle : " Гайхалтай гоол, гайхалтай мэдрэмж. Бид хоёр ч удаа хөндлөвч оносон. Гэхдээ бид бууж өгсөнгүй. Mourinho бидэнд тэвчээртэй бай гэж хэлж байсан."

Cech : " Хоёрдугаар хагаст бид маш их эрсдэл гаргасан. Сүүлийн 5 минут үнэхээр аймшигтай байлаа. Гэхдээ бид бүгд өөр өөрийн даалгавараа амжилттай биелүүллээ."

ПСЖ-ний дасгалжуулагч Blanc : " Хоёр баг хоёулаа ижил түвшинд тоглолоо. Гэхдээ Чэлсигийн туршлага тэднийг хагас шигшээд хүргэлээ." гэсэн байна.




Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

04.09
2014
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 12050