“Чех 0:2 Турк” Туркийн шигшээ хэсгийнхээ 3-р байрт шалгарлаа

Туркийн шигшээ Евро-2016 тэмцээний хүрээнд хэсгийн сүүлийн тоглолтоо Чехийн багийн эсрэг хийж 2:0-ийн харьцаатай ялалт байгууллаа.

Тоглолтын гоолуудыг 10 дахь минутанд Бурак Йылмаз, 65 дахь минутанд Озан нар хийсэн бөгөөд энэ ялалтынхаа ачаар Туркийн шигшээ баг хэсгийнхээ 3-р байрт шалгарлаа.

Хэсгийн 3-р байранд орсон багуудаас шилдэг 4 баг дараагийн шат буюу плей-оффт шалгарах бөгөөд одоогийн байдлаар Туркчууд 3-р байранд орсон багуудаас Словак, Хойд Ирландын багийн ард Албанийн багийн өмнө бичигдэж байна.

Хэрвээ Туркийн шигшээ плей-оффт шалгарч чадвал Франц юм уу Уэльсийн шигшээ багийн аль нэгэнтэй нь тоглох юм байна.



Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.22
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 1942