Челси 2 - 2 ПСЖ Хэн юу ярив?

ПСЖ-ийн талбайд 1 : 1-ээр тэнцсэн цэнхэрүүд талбай дээрээ 2 : 2-оор тэнцсэнээр айлын талбайд олон гоол оруулсан үзүүлэлтээр ПСЖ дараагийн шатанд шалгарлаа.

Моурино: "Тэд хожих эрхтэй. Бид гэртээ тоглож байгаа, тоглолтыг удирдаж хожих ёстой гэсэн дарамтаа давж гарч чадсангүй.

Хувийн тоглолтууд сайн биш байлаа. Булангаас 2 гоол алдана гэдэг үүний нэг нотолгоо. Энэ бол анхааралгүй байгаагийн шинж. Энэ бол өөрийн хариуцах ёстой хэсгээ, байх ёстой цэгүүддээ хариуцлагагүй хандсаны шинж."

Blanc:"Хэрвээ бид 2 талд анализ хийвэл, хэрвээ бид үнэнч шударгаар дүгнэвэл, ПСЖ цааш нь явах эрхтэй баг нь. Бид илүү хөлбөмбөг тоглосон, бид хөлбөмбөг тоглохыг илүү их оролдсон, бид илүү их боломжууд гаргасан.

10 хүнтэй тоглоно гэдэг мэдээж бидний төлөвлөсөн зүйл биш. Гэхдээ бид маш амбицтай тоглолоо. Мөн тэмцээнд аль болох удаан байхын тулд маш сайн хамгааллаа."

Ибра: "Би улаан карт хараад энэ залуу юу хийж байгаагаа мэддэггүй, эсвэл өөр зүйл харсан байх л гэж бодсон.

Үнэхээр гайхалтай тоглолт боллоо. Бид нэг хүн дутуу тоглолоо, цаг ч сунгалаа, бүх л зүйл тэдний талд байсан. Тэдэнд хөзрийн тамга байсан."


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

03.12
2015
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 10781