Челсигийн шинэ цэрэг-Миши Батшуай

Английн Премьер Лигийн Челси клуб Бельгийн шигшээ болон Марсель клубын довтлогч Миши Батшуайтай 5 жилийн гэрээ байгуулсан тухай тус багийн албан ёсны сайтад мэдээлсэн байна.

Тэрээр шинэ багтайгаа гэрээ хийх үеэрээ “Би европын хамгийн том багуудын нэг Челсигийн тоглогч болж байгаадаа, өөрийн карьерийн шинэ хуудсыг нээж байгаадаа баяртай байна.

Стэмфорд Бридж-д байх хугацаандаа олон цом өргөхийг хүсч байна. Эден Азар, Тибо Куртуа нараас шинэ багийнхаа талаар олон зүйлийг мэдэж авч байна.

Челсигийн бүрэлдэхүүнд тоглоно гэдэг бол миний хувьд ч манай гэр бүлийн хувьд ч том боломж. Премьер Лигийн шинэ улирал эхлэхийг тэсэн ядан хүлээж байна” хэмээн ярьсан байна.

22 настай довтлогчийн хувьд 2014 оноос хойш Марсель клубын төлөө 78 тоглолтонд оролцож 33 гоол хийж байжээ.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

07.04
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 1969