"Хөлбөмбөгчин гэх нөхөрт хууртаж, 18 сарын турш сексийн харилцаатай байсан Модель бүсгүй сэтгэлээ уудаллаа."

Загвар өмсөгч бүсгүй Josie Cunningham нь 18 сарын турш нэг залууд хууртаж, бүр хүүхэдтэй болсон талаараа олон нийтэд дэлгэлээ. Түүний хувьд онлайнаар өөрийгөө примьер лигийн Халл Сити клубын багийн ахлагч, хамгаалан тоглогч Curtis Davis гэж нэрлэсэн залуутай танилцжээ.

Энэ талаараа тэрээр : " Тэр над руу зургаа явуулсан. Яг л жинхэнэ Curtis шиг л байсан. Гэхдээ сүүлдээ зүгээр л төстэй хүн байсан нь тодорхой болсон. Ниргүүлэлт, ичгүүр, бохир байдлыг л би мэдэрч байна. Примьер лигийн хөлбөмбөгчин гэж хуурсан залуугаар би 18 сарын турш ашиглуулсан байна. Өөрийгөө Curtis Davis гэж итгүүлсэн хүнтэй секс хийж байсан би том тэнэглэлийг мэдэрч байна. Гэхдээ би ухаалаг биш гэдгээ мэднэ ээ." хэмээн өөрийн твиттер хуудсаараа жиргэжээ.

Гэхдээ Модель бүсгүйн хувьд энэ бүхэн нэгэнт хожимдсон байсан болохоор луйварчны хүүхдийг түрүүлэхээс өөр аргагүй болжээ. Тэрээр өнгөрсөн амралтын өдрөөр төрөхийн өмнөх өвдөлтөөр эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд удалгүй төрж, охинтой болсон байна. 

Харин энэ бүхний талаар мэдсэн Халл Ситигийн тоглогч Curtis Davis ийм зүйл болсонд харамсаж байгагаа илэрхийлсэн байна.

Өөрийгөө Curtis Davis гэж итгүүлж, Модель бүсгүйг өөрийн болгосон овжин эрийн cелфиг хүлээн авна уу.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

09.30
2014
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 11144