“Хорват 2:1 Испани” Хорватын шигшээ хэсгээ тэргүүлж, Испаничууд 1/8 шигшээд Италитай тоглохоор боллоо

Евро-2016 тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна.

Үхлийн хэсэг буюу D хэсгийн фаворитууд болох Хорват-Испанийн багууд хоорондоо учраа тааран тоглож Хорватын шигшээ 2:1-ийн харьцаатай ялалт байгууллаа.

Гоолын салхийг Висенте Дел Боскегийн залуус хагалсан бөгөөд энэ удаа Альваро Мората гоолын самбарт нэрээ бичүүлсэн байна.

Хорватчууд тоглолтын 45 дахь минутанд Никола Калиничийн хүчин зүтгэлээр тооны харьцааг тэнцүүлжээ.

Харин хожлын бөмбөгийн тоглолтын төгсгөлд буюу 87 дахь минутанд Иван Перишич хийсэн бөгөөд Хорватын шигшээ 7 оноотой хэсгээ тэргүүлсэн бол Испани 6, Турк 3, Чех 1 оноотой тус тус удаалсан байна.

Хэсгийн 2-р байранд орсон Испанийн шигшээ дараагийн шат буюу плей-оффт E хэсгийг тэргүүлэх нь тодорхой болоод байгаа Италийн шигшээ багтай тоглоно.



Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.22
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 3357