Харри Кейн: Английн шигшээ Исландийг тоглолтын дараах пенальтгүйгээр ялна гэдэгт итгэж байна

Франц улсад үргэлжлэн явагдаж байгаа Евро-2016 тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж плей-оффын тоглолтууд эхлэх гэж байна.

Тус тэмцээний 1/8 шигшээд учраа таарсан Англи-Исландын багууд 6 сарын 27-нд тоглолтоо хийнэ.

Энэ тоглолтын талаар Английн шигшээ багийн довтлогч Харри Кейн “Хэсгийн тоглолтууд дээр өөрийн боломжуудыг ашиглаж чадаагүйдээ харамсаж байна.

Гэхдээ би өөртөө итгэсэн хэвээрээ байгаа. Даваа гарагийн тоглолтонд дасгалжуулагч намайг тоглуулвал өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийх болно.

Би тоглолт болгонд гараанд гарч, гоол оруулж, ялалт байгуулахыг хүсдэг. Исландийн эсрэг ч гэсэн тийм байгаасай гэж хүсч байна.

Би пенальт цохиход бэлэн, учир нь бүтэн улирлын турш энэ чадвараа сайжруулахад анхаарлаа.

Гэхдээ Исландийн эсрэг тоглолтын дараах пенальт цохилгүй, үндсэн цагт ялалт байгуулна гэдэгт найдаж байна” хэмээн Sky Sports-д ярьжээ.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.25
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 1821