Хаддерсфилд Таун клуб Премьер Лигт тоглох эрхээ өвөртөллөө

Английн Премьер Лигт тоглох эрх олгодог Чемпионшипийн плей-оффын финалын тоглолт алдарт Уэмбли цэнгэлдэхэд өнгөрсөн шөнө явагдлаа.

Хаддерсфилд Таун болон Рединг багуудын хооронд явагдсан тус тоглолтын үндсэн болон нэмэлт цаг тэнцээгээр өндөрлөжээ.

Ийнхүү тус 2 баг тоглолтын дараах пенальт цохин шилдгээ шалгаруулахад аз од нь гийсэн Хаддерсфилдийн залуус 4:3-ийн харьцаатай ялалт байгуулсан байна.

Энэхүү шийдвэрлэх тоглолтонд ялснаар Хаддерсфилд клуб Английн хөлбөмбөгийн дээд лигт(Премьер Лиг) 1972 оноос хойш анх удаагаа буюу 45 жилийн дараа өрсөлдөхөөр болсон байна.

Чемпионшипээс Премьер Лигт дэвших нөгөө 2 эрхийг Ньюкасл Юнайтед» болон «Брайтон энд Хоув Альбион» багууд аваад байсан билээ.

Харин «Халл Сити», «Мидлсбро», «Сандерленд» багууд доошоо унаж Чемпионшип лигт бүл нэмээд байгааг хөлбөмбөг сонирхогч та бүхэн санаж байгаа байх.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

05.30
2017
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 589