“Франц 2:0 Албани” Францын шигшээ плей-оффт шалгарсан анхны баг боллоо

Марселийн Велодром цэнгэлдэхэд Францын шигшээ Албанийн багийн хүлээн авч 2:0-ийн харьцаатай ялалт байгууллаа.

Евро-2016 тэмцээний А хэсгийн учраа таарсан тус 2 багийн тоглолт үндсэн цагийн 90 дэх минут хүртэл 0:0-ийн харьцаатай үргэлжилсэн бөгөөд Антуан Гризманн тооны харьцааг нээжээ.

Нэмэлт цагт Францын шигшээ ахин нэг гоол оруулж амжсан бөгөөд Дмитри Пайет гоолын самбарт нэрээ бичүүлж ЕАШТ-ний 2 дахь гоолоо оруулсан байна.

Энэхүү тоглолтонд ялалт байгуулснаар Дидье Дишамын залуус 6 оноотой болж плей-оффын шатанд шалгарлаа.

А хэсгийн багууд 2 тоглолтын дараах байдлаар: Франц 6 оноо, Швейцарь 4 оноо, Румын 1 оноо, Албани 0 оноо тус тус аваад байна.



Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.16
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 1997