“Франц 0:0 Швейцарь” Швейцарийн шигшээ плей-оффт шалгарлаа

Франц улсад үргэлжлэн явагдаж байгаа Евро-2016 тэмцээний A хэсэгт өрсөлдөж байгаа багуудын 3-р тойргийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө.

Вильнёв-д'Аск хотын «Пьер-Моруа» цэнгэлдэхэд A хэсгийн фаворитууд болох Франц-Швейцарийн багууд хэсгийн сүүлийн тоглолтоо хийж 0:0-ийн харьцаатай тэнцсэн байна.

Хэсгийн 2-р тойргийн тоглолтын дараа плей-оффт тоглох эрхээ авсан Францчууд 7 оноотой хэсгээ толгойлж 1-р байраар хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авсан байна.

Харин Швейцарын шигшээ 3 тоглолтоосоо 5 оноо цуглуулж хэсгийн 2-р байраар цааш өрсөлдөхөөр боллоо.



Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.20
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 1397