Францын шигшээ нутагтаа финалдлаа

Евро-2016 тэмцээн өндөрлөх шатандаа ороод байна.

Тус тэмцээний хагас шигшээд учраа таарсан Франц-Германы шигшээ багуудын тоглолт Марсель хотын Велодром цэнгэлдэхэд явагдаж 2:0-ийн харьцаатай Францчуудын ялалтаар өндөрлөлөө.

1-р үеийн төгсгөлд Бастин Швайнштайгер өөрийн торгуулийн талбайд бөмбөгөнд гар хүрснээс Францын багийнхан 11 метрийн торгуулийн цохилт цохих эрхтэй болж, Антуан Гризманн амжилттай гүйцэтгэжээ.

72 дахь минутанд мөнөөх Гризманн тус тоглолтын 2 дахь, тус тэмцээний 6 дахь гоолоо хийж тоглолтын эцсийн цэгийг тавьсан байна.

Дидье Дешамын залуус энэ тоглолтонд ялалт байгуулснаар нутагтаа зохион байгуулагдаж буй Евро-2016 тэмцээний финалд шалгарсан бөгөөд 7 сарын 10-нд Стад де Франс цэнгэлдэхэд Португалийн шигшээ багтай шийдвэрлэх тоглолт хийнэ.



Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

07.08
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 6351