Фергьюсон Ситигийн Агуэрод хариуг нь барьлаа.

Alex Ferguson

Ситигийн довтлогч Сэрхио Агуэро өчигдрийн мэдэгдэлдээ Англи шүүгч нар гадаад тоглогчдод ялгавартай ханддаг талаар шүүмжилсэн билээ. Фулхэмтэй хийсэн тоглолтонд багийнх нь андууд болох Тевез , Забалета нар дээр гаргасан алдаанд торгуулын цохилт өгөх ёстой байсан гэж Агуэро үзэж байгаа юм. Харин Юнайтедийн дасгалжуулагч Фергьюсон түүний шүүмжлэлийн эсрэг дараах шүүмжлэлийг хэллээ.

Фергьюсон : " Гол зүйл нь шүүгчдэд байгаа юм биш. Яагаад гэвэл бид бүгдээрээ сүүлийн хэдэн жил худлаа жүжиглэлт хийдэг тоглогчдийг харсан, ялангуяа гадаад тоглогчдын хувьд их жүжиглэлт хийдэг. " гэжээ.

Манчестер Юнайтед өнгөрсөн бямба гаригт Тотенхэмийг талбай дээрээ хүлээн авч тоглосон ч 3-2 оор ялагдал хүлээсэн билээ. Харин энэ тоглолтонд Нани эсрэг багийнхаа торгуулын талбайд уначихаад шүүгч рүү торгуулын цохилт гэж хэлсэн ч шүүгч түүнд торгуулын цохилт өгөөгүй юм. Нани бас худлаа жүжиглэдэг тоглогчдын нэг үү гэсэн асуултанд Фергьюсон дараах зүйлийг ярьлаа.

Фергьюсон : " Нани бол тийм төрлийн тоглогч биш.Тэр хэзээ ч худлаа жүжиглэж байгаагүй. Тэр үнэхээр торгуулын цохилт байсан шүү дээ. Шүүгчийн байр байрлалаас энэ харагдахад их хүнд байсан. Яагаад гэвэл маш олон тоглогчид шүүгчийн өмнө байсан. Харин хажуугийн шүүгч түүнд туслаж болох байсан ч туслаагүй." гэжээ.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

10.02
2012
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 2632