“Уэльс 1:0 Умард Ирланд” Уэльсийн шигшээ түүхийг бүтээж байна

Парисын Парк де Пренс цэнгэлдэхэд Евро-2016 тэмцээний 1/8 шигшээд учраа таарсан Уэльс-Умард Ирландын шигшээ багуудын тоглолт 1:0-ийн харьцаатай Уэльсийн түүхэн ялалтаар өндөрлөлөө.

Тоглолтын цорын ганц гоолыг Умард Ирландчуудаас Гарет Макаули өөрийн хаалганд Уэльсийн багийн Гарет Бэйлийн дамжуулалтаар тоглолтын 75 дахь минутанд оруулжээ.

Энэ тоглолтонд ялсан Уэльсийн шигшээ баг 1/4 шигшээд Бельги-Унгарын ялсантай нь тоглох бөгөөд тус 2 баг 6 сарын 26-нд буюу өнөөдөр хоорондоо тоглоно.



Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.26
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 2380