Уэльс хагас шигшээд шалгарлаа

Франц улсад зохион байгуулагдаж байгаа Евро-2016 тэмцээний 1/4 шигшээд учраа таарсан Уэльс-Бельгийн шигшээ багуудын тоглолт Лилль хотын Пьер-Моруа цэнгэлдэхэд явагдаж 3:1-ийн харьцаатай Британчуудын ялалтаар өндөрлөлөө.

Тоглолтын анхны гоол 13 дахь минутанд орсон бөгөөд Раджа Наинголлан гоёмсог цохилтоороо өөрийн нэрийг гоолын самбарт бичүүлж чаджээ.

Харин үүний хариуг Уэльсийн баг хатуухан барьсан бөгөөд Эшли Ульямс, Хал Робсон-Кану, Сэм Воукс нар гоолдож тоглолт 3:1-ийн харьцаатай өндөрлөжээ.

Крис Коулманы залуус 3 дахь гоолоо оруулахаас өмнө Уэльсийн торгуулийн талбай дотор Наинголлан дээр алдаа хийсэн ч Словенийн шүүгч Дамир Скомина пенальт заасангүй.

75 дахь минутанд Уэльсийн багийн лидер Аарон Рэмси бөмбөгөнд гар хүрснээр шар хуудас авсан бөгөөд энэ нь түүнийг хагас шигшээгийн тоглолтонд тоглох боломжгүй болгожээ.

Тус тоглолтонд ялалт байгуулсан Уэльсийн баг хагас шигшээшийн тоглолтоо Португалийн багтай 7 сарын 6-нд хийнэ.



Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

07.02
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 1870