Уэльс Португалд хожигдвол Клаттенбург Евро-2016 тэмцээний финалын тоглолтыг шүүнэ

Евро-2016 тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолт Уэльс-Португалийн багуудын хооронд болох бөгөөд тус тоглолт Португалчуудын ялалтаар өндөрлөвөл финалын тулааныг Английн шүүгч Марк Клаттенбург шүүнэ хэмээн The Telegraph мэдээллээ.

Их Британийн бүрэлдэхүүнд байдаг нэг улсын шүүгч Их Британийн бүрэлдэхүүн дэх нөгөө улсынхаа баг оролцсон тоглолтыг шүүх ёсгүй гэсэн албан ёсны дурэм журам байхгүй ч УЕФА буюу Европын Хөлбөмбөгийн Холбоо талуудын дунд ашиг сонирхлын зөрчил үүсч магадгүй хэмээн үзэж энэхүү шийдвэрийг гаргасан бололтой.

Хэрвээ хагас шигшээгийн Уэльс-Португалийн тоглолтонд Уэльс хожвол Евро-2016 тэмцээний финалд Унгарын шүүгч Виктор Кошшои ба түүний туслахууд ажиллах юм байна.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

07.05
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 3283