Уэльсийн шигшээ түүхэндээ анх удаа Европын Аваргад ялалт байгуулаа

2016 оны ЕАШТ-ий B хэсгийн эхний тоглолт Уэльс-Словакийн хооронд Бордо хотод явагдаж 2:1-ийн харьцаатай Уэльсийн баг ялалт байгууллаа.

Тоглолтын 11 дэх минутанд Гарет Бейлийн цохилт амжилттай болж багтаа тэргүүлэл авчирчээ.

Словакчууд бууж өгөхийг хүссэнгүй 6 дэх минутанд Ондрей Дуда тооны харьцааг тэнцүүлсэн ч Хал Робсон-Кану гоолдож Уэльсийн багт маш чухал 3 оноог авчирч чадлаа.

Энэ ялалт Уэльсийн шигшээ багийн Европын Аварга Шалгаруулах Тэмцээнд хийсэн анхны ялалт хэмээн түүхэнд алтан үсгээр бичигдлээ.



Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.12
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 2474