Уэльсийн шигшээ багийн довтлогч Робсон-Кануг Премьер Лигийн 4 клуб сонирхож байна

Английн Рединг клуб болон Уэльсийн шигшээ багийн довтлогч Робсон-Канугийн агенттай Премьер Лигийн 4 багийн дасгалжуулагч холбогдож довтлогчийг сонирхож байгаагаа илэрхийлжээ.

Энэ тухай Sky Sports-ийн сэтгүүлч Каве Солхекол өөрийн албан ёсны твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Эх сурвалжид өгүүлснээр Бельги 1-3 Уэльсийн тоглолтонд хожлийн гоолыг оруулсаны дараа Премьер Лигийн багуудын түүнд хандуулах анхаарал эрс өссөн ажээ.

27 настай тоглогчийн хувьд тус тоглолтонд хожлын гоол оруулснаас гадна шилдэг тоглогчоор мөн шалгарсан.

Тэрээр Рединг клубын төлөө 2005 оноос хоыш хүчин зүтгэж байгаа бөгөөд 228 тоглолтонд оролцон 30 гоол оруулаад байгаа юм байна.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

07.03
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 2023