Уорриорз NBA-ийн түүхэнд гарааны 14 тоглолтондоо ялалт байгуулсан 5 дахь баг боллоо

Голден Стейт-ийнхэн Чикаго-гийн бухнуудыг 106:94-ийн харьцаатай буулгаж авснаар NBA-ийн улирал эхэлснээс хойш 14 дараалсан ялалтаа байгууллаа.

Энэ нь түүхэнд 2-т бичигдэх үзүүлэлт ба урьд өмнө нь 4-хөн баг л ийм гавьяа байгуулж байжээ.

Хамгийн шилдэг үзүүлэлт болох 15 дараалсан хожлыг 1948/49 оны Вашингтон Кэпитолс, 1993/94 оны Хьюстон зэрэг багууд л байгуулж байв.

Харин 14 дараалсан хожлыг түүхэнд мөн л 2-хон баг байгуулж байсан нь 1957/58 оны Бостон, 2002/03 оны Даллас нар юм.

Аваргуудын дараагийн өрсөлдөгч нь Денвер бөгөөд бүтэн сайнд тэдний талбайд зочлон тоглох ажээ.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

11.21
2015
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 1749

Ангилал: NBA