“Унгар 2:0 Австри” Унгарын шигшээ 1964 оноос хойш анхны ялалтаа байгууллаа

Евро-2016 тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна.

Австри-Унгарын шигшээ багуудын тоглолт Бордо хотын Матмут-Атлантик цэнгэлдэхэд явагдаж 2:0-ийн харьцаатай Унгарын багийн ялалтаар өндөрлөжээ.

1-р үед Австрийн шигшээ тоглолтын санаачлагыг гартаа авч гоол оруулж чадаагүй байна.

Харин 62 дахь минутанд Ласло Клайнхайслер 3 хамгаалагчийн дундаас гоёмсог дамжуулалт гаргаж өгсөнийг Адам Салай чулуу болгожээ.

Үүнээс ердөө 4-хөн минутын дараа Австрийн багаас Александар Драгович бохир тоглолтынхоо улмаас 2 дахь шар хуудсаа авч талбайгаас хөөгджээ.

Шүгэл дуугархаас хэдхэн минутын Золтан Штибер тооны харьцааг 2:0 болгож тоглолтын эцсийн цэгийг тавьсан байна.

Энэ тоглолтонд хожсоноор Унгарын шигшээ ЕАШТ-д 1964 оноос хойшхи анхны ялалтаа авчээ.



Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.15
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 1462