Украйн залуу Александр Зинченко Манчестер Сити клубтай 5 жилийн гэрээ байгууллаа

Украйны шигшээ болон Оросын Премьер Лигийн Уфа клубын 19 настай хагас хамгаалагч Александр Зинченко албан ёсоор Английн Манчестер Сити багийн тоглогч боллоо.

Энэ талаар “Уфа клуб болон Украйны шигшээ багийн хагас хамгаалагч Александр Зинченко манай бүрэлдэхүүнд нэгдэж бидний нэг болж байгаад баяртай байна” хэмээн Ситигийн албан ёсны твиттер хуудас мэдээлжээ.

Украйн жаал Дортмундын Гюндоган, Сельтагийн Нолито нарын дараагаар хийгдэж буй Ситигийн энэ зуны 3 дахь наймаа болж байна.

Тэрээр шинэ багтайгаа 2021 он хүртэл буюу 5 жилийн гэрээ байгуулсан байна. Английн Sky Sports сайтын мэдээлснээр Манчестер Сити түүнийг шууд өөр багт зээлээр тоглуулах юм байна.

19 настай хөлбөмбөгчний хувьд өнгөрсөн улиралд Оросын Премьер Лигт 24 тоглолтонд оролцон 2 гоол оруулж 4 ассист гүйцэтгэсэн гэсэн үзүүлэлттэй байгаа ажээ.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

07.05
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 1492