​Тоттенхэм боломжоо алдаж Лестерт давуу тал үүсэв үү? (Liverpool 1-1 Tottenham)

Тоттенхэм клуб өнгөрсөн шөнө Энфилд цэнгэлдэхэд өрсөлдөгчтэйгөө тэнцсэнээр ПЛ-ийн тэргүүлэгч Лестер Ситид дарамт учруулах боломжоо алдлаа.

2 дахь хагасын эхэнд Philippe Coutinho Sturridge-ийн дамжуулалтаар гоолдож улирлын 10 дахь гоолоо бүртгүүлснээр Ливерпүүлийн мэргэн бууч болсон бол төд удалгүй Harry Kane 63 дахь минутад гайхалтай төгсгөл хийж 22 дахь гоолоо бүртгүүлснээр ПЛ-ийн мэргэн буучдын жагсаалтыг 3 гоолын зөрүүтэй тэргүүлсэн хэвээр үлдсэн.

Тоглолтын үр дүнд Ливерпүүл ПЛ-т Тоттенхэмтэй хийсэн сүүлийн 7 тоглолтондоо 5 хожиж ганц ч хожигдол хүлээгээгүй гэсэн үзүүлэлттэй болсон бол Тоттенхэм ПЛ-ийн хүрээнд Энфилдэд зочилсон сүүлийн 22 тоглолтондоо (W1 D7 L14) ердөө ганц хожил авсан үзүүлэлттэй боллоо.

KLOPP

“Тоттенхэм цомын төлөө өрсөлдөж байгаа, харин бид 3 онооны төлөө өрсөлдсөн. Үүнийг 2 багийн хоорондох 6 эсвэл 7 байрын зөрүү гэж харах хэрэггүй. Хэрэв чи нөхцөл байдлыг өөрчлөхийг хүсэж байгаа бол тоглоомоос гаралгүй үлдэх ёстой. Би итгэл найдварын талаар яриад байна л даа.”

“Үүний тулд ялагч байж сурах хэрэгтэй. Бид цаашдаа илүү сайн тоглолт үзүүлэхийн төлөө хичээх болно.”


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

04.03
2016
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 3577