"ТОГЛОЛТЫН ДАРАА ХЭН, ХЭН ЮУ ЯРИВ." РЕАЛ МАДРИД 3-1 БАРСЕЛОНА


Реал Мадрид талбайдаа Барселонаг 3-1 ээр хожсоноор 21 оноотой болж, тэднээс 1хэн онооны зөрүүтэйгөөр хүснэгтийн 2-рт бичигдэж эхэллээ.

БАРСЕЛОНА

Луйс Энрике : " Үгүй ээ, би Луйс Суарезийг гараанд гаргасандаа харамсахгүй байна. Тэр тоглолтын эхнээс л зөв тоглолт харуулсан. Магадгүй миний хүлээлтээс ч сайн байсан байх. Хожигдлын хувьд бид дэндүү олон алдаа гаргалаа. Мадрид биднээс илүү байлаа. Тэд энэ хожлыг хүртэх эрхтэй. Харин бид юу буруу хийснээ нягтлах хэрэгтэй боллоо."

Луйс Суарез : " Бид энэ тоглолтын талаар бодох хэрэгтэй. Гэхдээ манайх одоо ч Реал Мадридаас 1 онооны өмнө байна. Бид үргэлжлүүлэх хэрэгтэй. Сүүлийн хэдэн 7 хоногийн хувьд би энэ тоглолтын л талаар бодож бэлтгэлээ хийсэн. Би өөрийгөө бэлэн гэж мэдэрсэн. Дасгалжуулагч ч намайг гаргасан. Мэдээж, тоглолтын эрчээс хамаарч би өөрийгөө 90 минут тоглож чадахгүй гэдгээ мэдэж байсан. Бүгд л анхны тоглолтоо ялалтаар дуусгахыг хүсдэг шүү дээ. Харин энэ үр дүн бидний хувьд сайн байсангүй. Гэхдээ би чадах бүхнээ зориуллаа."

Шави : " Эхний хагас Барсагийнх байсан бол хоёрдугаар хагас Реал Мадридынх байлаа гэж би бодож байна. Эхний хагаст бид 2-0 болгож болох байсан, учир нь бид илүүрхэж байсан шүү дээ. Хэрвээ бернабэуд боломжуудаа алдаад байвал ингэж л дуусна. Тэд сөрөг довтолгоогоор ялалт байгууллаа. Бид тэднийг зогсоож чадсангүй."

Пике : " Миний гарт бөмбөг хүрсэн талаар уу ? Санаатай биш шүү дээ. Би гараа татаж чадаагүй. Би газар унаж байж яаж гараа татах юм бэ ? "

РЕАЛ МАДРИД

Карло Анчелотти : " Би багийнхаа хүчин зүтгэлийг үнэлж байна. Нэймарын гоолын дараа бид толгой гудайгаагүй. Залуус маань өнөөдөр хожихыг хүссэн болохоор л бид хожлоо. Искогийн тоглолт сэтгэл хөдөлгөм байлаа. Гэхдээ өнөөдөр бид Бензема, Иско, Кристиано, Родригесийн талаар ярьж болно. Энэ тоглолтон дахь оддын талаар ярих хүнд байна. Гэхдээ Бензема ширүүн байлаа."

Пепе : " Реал Мадрид сөрөг довтолгоогоор амьдардаг гэж би бодохгүй байна. Манай дэмжигчид Оле, Оле гэж уухайлж байсан шүү дээ."

Марсело : "Хамгаалалтын ажил Кристиано, Бензема, Чичарито гээд манай урд байгаа тоглогчдоос эхэлдэг. Тэд манай хамгаалалтын хүчийг эхлүүлдэг юм. Бид хожлоо авсандаа баяртай байна. Гэхдээ бид илүү сайжрах хэрэгтэй."

Рамос : " Бид бөмбөг эзэмшилт дээр юу хийхээ бас сөрөг довтолгоогоор тэднийг хэрхэн зовоохоо мэдэж байсан. Төгс гүйцэтгэл боллоо. Бүх байрлалд бид ажлаа сайн хийсэн. Би энэ хожилд баяртай байна."


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

10.26
2014
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 11074