Спортын түүхэн дэх хамгийн урт хожлын цувралууд

NBA-ийн аварга Уорриорс энэ улирлыг 16-0 гэсэн амжилтаар эхлүүлж NBA-ийн түүхэн дэх хамгийн урт хожлын цувралыг үргэлжлүүлж байгаа билээ.

Тэгвэл спортын түүхэн дэх хамгийн урт хожлын цувралуудыг ямар тамирчид гаргаж байсан талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

2003-04 оны улиралд Арсенал ПЛ-ийн 49 тоглолтонд хожигдолгүй түрүүлж байсан.

Ed Moses 1977-1987 оны хооронд 400 метрийн саадтай гүйлтийн уралдаанд ганц ч ялагдалгүйгээр 122 удаа түрүүлж байв.

Реал Мадрид 2014-2015 улиралд Ла лиг болон Аваргуудын лигт 22 тоглолт дараалан ялалт байгуулсан.

Германы эмэгтэйчүүдийн баг 1997-2011 оны хооронд буюу 14 жилийн турш ялагдал хүлээгээгүй (105 ялалт байгуулсан)

Esther Vergeer 2003-2013 оны хооронд дугуйтай теннисний тэмцээнд 470 тоглолтонд ялалт байгуулсан.

Julio Cesar Chavez 1980-1993 оны хооронд дараалан 87 тулаанд ялалт байгуулсан.

Нью Йорк дарвуулт завины клуб 1851-1983 оны хооронд буюу 132 жилийн турш Америкийн цомд хожигдол хүлээгээгүй.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

11.25
2015
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 4585