Сколари: К.Роналду Евро-2016-д түрүүлж чадна

Франц улсад зохион байгуулагдаж буй Евро-2016 тэмцээн өндөрлөх шатандаа ороод байна.

Улаанбаатарын цагаар өнөө шөнийн 4 цагаас тус тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолт Уэльс-Португалийн шигшээ багуудын хооронд явагдаж гэж байна.

Тус тоглолтын талаар Португалийн шигшээ багийн экс-дасгалжуулагч Луис Фелипе Сколари өөрийн бодлыг хуваалцсан байна.

Тэрээр “Криштиануг энэ тэмцээнд түрүүлж аваргын цомыг өргөнө гэдэгт итгэж байна.

Тэр одоо 2004 онд финалд хожигдсон жаал биш болсон, түүний тэр үеийн болон одоогийн тоглолтыг харьцуулах аргагүй” хэмээн мэдэгдсэн байна.

Сколаригийн удирдлаган дор Португалчууд 2004 оны Еврогийн финалын тоглолтонд Грекийн шигшээ багт 0:1-ийн харьцаатай хожигдож мөнгөн медаль хүртэж байсныг спорт сонирхогчид санаж байгаа байх.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

07.06
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 6223